
Бидний Тухай
Нийгмийн хариуцлага

Хүүхэд бүрт тэгш эрх, инээд хөөр бэлэглэх зорилгоор “Omni Капитал” нь “Veloo Foundation”-тэй хамтран ажиллаж, “Нарны хүүхдүүд цэцэрлэг”-ийг амжилттайгаар ашиглалтад оруулж, хүүхдүүдийн боловсрол, хүмүүжилд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ нийгмийн хариуцлагаа бодитоор хэрэгжүүлж байна.

Бид 2024 онд “Veloo Foundation”-тэй үр бүтээлтэй хамтран ажиллаж, гэр хорооллын хүүхдүүдэд зориулсан “Нарны хүүхдүүд цэцэрлэг”-ийг ашиглалтад оруулснаар тэдэнд аюулгүй орчин, чанартай боловсролын нөхцөл боломжийг бүрдүүлж чадсан гэдэгтээ баяртай байна.

Хүүхдийн баярыг тохиолдуулан “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийн бяцхан сурагчдад зориулж урлаг, соёлын “Арт өдрүүд” арга хэмжээг хамтран зохион байгуулж, тэдний бүтээлч сэтгэлгээг дэмжин, урам зориг, баяр хөөр, дурсамж дүүрэн нэг өдрийг бэлэглэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллалаа.

“Омни Капитал” нь залуу үеийн эрүүл мэнд, бие бялдар, сэтгэлгээний хөгжилд хувь нэмэр оруулахын тулд спортыг тууштай дэмжиж, хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан хөтөлбөр, тэмцээнүүдийг ивээн тэтгэж, тэднийг зорилгодоо хүрэх замд урам өгч, итгэлийг нь бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Спортын орчинд тэгш боломжийг бий болгох үүднээс “Омни Капитал” нь улсын хэмжээнд охидын спортын хөгжлийг дэмжих зорилготой “Омни Этүгэн ирвэсүүд” хөтөлбөрийг хэрэгжүүлж, залуусын оролцоог нэмэгдүүлэх, авьяас чадварыг нь нээн илрүүлэх, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсаар байна.

“Омни Хүлэгүүд” сагсан бөмбөгийн баг нь хурд, авхаалж самбаа, багийн зохион байгуулалт, тэмцлийн чанараараа онцгойрч, спортын талбарт идэвхтэй оролцон, залууст үлгэр дуурайл болж байгаа баг юм. Бид энэхүү багийг дэмжих замаар спортын үнэт зарчмуудыг түгээн дэлгэрүүлж, нийгмийн эерэг хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буйгаа бахархалтайгаар тэмдэглэж байна.
Манай байгууллага нь байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн хамгийн их анхаарал хандуулах шаардлагатай хэсэг болох хүүхэд, залуус болон ирээдүй хойч үеийг маань нийгэмд бэлтгэж буй ээжүүд, эмэгтэйчүүдийг дэмжин ажилласаар ирсэн билээ.
Бид хүний эрхийг дээдэлдэг, эерэг нийгмийг бүтээхэд зөвхөн оролцогч, хувь нэмрээ оруулагч биш “Манлайлагч”, бусдыг уриалан дуудах “Санаачлагч” байгууллага байхын тулд маш олон төсөл, сайн үйлсийн аяныг хэрэгжүүлэн ажиллахаар зорьж байна. Бидэнд зорилго бүхэн үнэ цэнтэй.