Аяллын санхүүд анхаарах зүйлс

image

Энэ оны I улиралд ердөө 63.4 мянган иргэн л гадаадад зорчсон нь цар тахлын өмнөх үеэс 9 дахин бага байгаа аж. Орос Украины асуудал, дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал зэрэгтэй холбоотойгоор Монголчууд эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялахаар төлөвлөж буй болов уу. Эдгээр хүмүүст зориулж зарим хэрэг болох зүйлсийг өгүүлье.

  • Төлөвлөгөө & Төсөв: Монгол орон маань 1.6 сая км² газар нутагтай. Энэ хэмжээний талбайг Наадмын 9 хоног, нэмээд ээлжийн амралтаа аваад барах нь юу л бол. Тэгэхээр яг үзье гэсэн газруудаа багтаасан нарийн сайхан төлөвлөгөө гаргах хэрэгтэй.  Мэдээж тэрэндээ тааруулж төсөв батлаад хэтрүүлэхгүйгээр явахыг хичээх нь байна шүү.
  • Бусдаас өөрөөр сэтгэ: Яг наадмын үеэр Хөвсгөлийн амралтын газруудын үнэ хөөрхөн хөөрөгддөг гэж байгаа. Хүн болгон наадмын амралтаараа нэг тийшээ явахаар аргагүй шүү дээ. Юу гэх гээд байна вэ гэхээр болж өгвөл бусдын явдаггүй газар руу эсвэл явдаггүй үед л явбал арай хямдаар аялах нигууртай.
  • Аяллын даатгал: Монголын тал нутагт юу эс тохиолдох вэ? Дээр нь зун бол үер усны аюулаас эхлээд аялалд тань хүндрэл учруулах асуудлууд мундахгүй тул даатгал хийлгээд гарах нь санхүүгийн гэнэтийн эрсдэлээс таныг бүрэн хамгаалах нь гарцаагүй. 

За тэгээд өдөр судар болоод ааш зан таардаг хэдтэйгээ ирэх хэдэн жилдээ дурсах аялалдаа бидний бэлтгэсэн хэдэн зөвлөгөөг ашиглана гэж найдаж байна. Манайхан ухаантайдаа.