Багц бүрдүүлэхийн хамгийн чухал хэсэг юу байдаг вэ?

image

Яагаад хөрөнгө оруулалтын багц хэрэгтэй вэ?

Хүн бүр санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэж хүсдэг ч бодит байдал дээр мөнгөө алдахаас айх, тууштай үргэлжлүүлэх боломжгүйгээс энэ зорилгоо хойш тавих, орхигдуулах нь олон. Хурдан хугацаанд баяжуулах олон төрлийн “БҮТЭЭГДЭХҮҮН” зах зээл дээр байв ч хөрөнгөө тогтмол өсгөх дүрэм №1 бол хөрөнгөө алдахгүй байх явдал юм. Тийм ч учраас сайн хөрөнгө оруулалтын зөвлөх бүр шинэхэн хөрөнгө оруулагч нарт өөрийн гэсэн “багц” үүсгэхийг зөвлөдөг. Энэ нь нэг утгаар таныг бүх хөрөнгөө нэг сагсанд хийлгүй олон төрлийн өгөөжтэй, өөр өөр төрлийн эрсдэлийн төвшинтэй бүтээгдэхүүнд тараан байршуулахын зөвлөж буй хэрэг юм. Таны багцын нэг бүтээгдэхүүн өндөр өгөөж амлах болов ч зах зээлээсээ хамаарч савлагаанд хялбар өртөх боломжтой бол нөгөө төрлийн бүтээгдэхүүн зах зээлээс үл хамаарч амласан өгөөжөө тогтмол өгөх нь хөрөнгөө алдах эрсдэлийг бууруулж буй багц үүсгэсний давуу тал гарч ирнэ. “Тодорхой байдал” бол таны хөрөнгө оруулалтын хамгаалалт юм. Энэ төрлийн хөрөнгө оруулалтад багцынхаа 50-с дээш хувийг байршуулах нь эргээд таны хөрөнгө зах зээлийн ямар ч нөхцөлд үндсэн үнэ цэнээ тавиас дээш хувиар алдахгүй байх давуу талыг олгоно. Нэг ёсондоо таны хөрөнгө оруулалтын хамгаалалтын хэсэг юм.

Тогтвортой хөрөнгө оруулалтын хамгийн наад захын жишээ бол банкны хадгаламж юм. Харин хөрөнгийн зах зээл дээр хадгаламжтай төстэй эрсдэл багатай, тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнд бонд болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас багтана. Нээлттэй зах зээлд танилцуулагдсан үед хөрөнгө оруулагчдад аливаа шаардлага тавигддаггүй тул хүн бүр энэ төрлийн хөрөнгө оруулалтаас багцынхаа “найдвартай” хэсгийг бүрдүүлэх боломжтой.

Тэгвэл “хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас” гэж яг юу яриад байна вэ?

Үүнийг ойлгоход та банк хэрхэн ажилладгийг мэдэхэд хангалттай. Банк иргэдээс буюу хөрөнгө оруулагчдаас “ХАДГАЛАМЖ” гэх бүтээгдэхүүнээр дамжуулан хөрөнгө татна. Танд тодорхой хугацаанд мөнгөө байршуулсны дүнд тогтсон өгөөжийг амлана, тус хугацаа дууссаны дараагаар та мөнгөө эргүүлэн авахад танд хүүгийн өгөөжийг олгоно. Харин танаас авсан мөнгөө эргүүлээд мөнгөний хэрэгцээ гарсан хувь хүн, хуулийн этгээдэд илүү өндөр хүүгээр зээлдүүлнэ. Банк танд хадгаламжийн урамшуулал болгон 8* хувийн хүү жилийн дараа өгдөг бол зээлдүүлэгчээс жилийн хүү болгон 20* хувийг авна. Энэ хоёрын хооронд зуучлагч хийснээр банк дундаас нь үйл ажиллагааны зардал /ажилчдын цалин, салбарын түрээс, маркетингийн зардал г.м/ болон ашгаа гаргаж авна. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь үүнтэй адил зээлдүүлэгч болон хөрөнгө оруулагч хоёрын харилцаан дээр үндэслэж буй хөрөнгө оруулалтын хэлбэр бөгөөд оролцогч талууд болон урсгал зардлаа багасгаснаар хөрөнгө оруулагчдаа илүү өндөр өгөөжийг олгох юм. Жишээ нь: Омни Актив хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас хөрөнгө оруулагчдаа “чанартай” төлөгдөх зээлийн багцыг үндэслэн жилийн 14.5 хувийн өгөөжийг өгөх юм.

Тэгвэл хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны талаар ирдэг түгээмэл асуултуудад танд доор хариулъя.

Энэхүү хөрөнгө оруулалтыг найдвартай гэдгийг хэн батлах вэ?

Хөрөнгийн зах зээл дээр аливаа компани үнэт цаас гаргахын тулд зохицуулагч байгууллагууд /Үүнд: Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Бирж, ҮЦТХТ багтана./ болон хараат бус хяналт, үнэлгээний байгууллагуудын шалгуур шаардлагыг хангаж, хуулийн хүрээнд эрсдэл бага гэдгийг тогтоолгосноор олон нийтэд танилцуулах эрх авдаг.

Чанартай зээл байж чадах уу? Эргэн төлөгдөхгүй бол яах вэ?

Зээлийн багцыг бүрдүүлэхдээ үнэт цаас гаргагч компани нь тодорхой үнийн дүн бүхий зээлийг тусгаарлан тусгай зориулалтын компанид шилжүүлэх бөгөөд багцад буй олон төрлийн зээлийг, олон төрлийн хөрөнгө оруулагч нараас бүрдүүлдэг. Энэ нь нэг талаараа эдийн засгаас хамааралтай эргэн төлөлтийн эрсдэлээ бууруулж буй хэлбэр юм. Мөн зээлийн төлөлтийг тогтмол хянах “Хөрөнгө итгэмжлэн удирдагч” хараат бус компани томилно. Тус компани нь хөрөнгө оруулагч болон зохицуулагч байгууллагуудад тогтмол зээлийн эргэн төлөлтийн тайланг тавьж, эрсдэлтэй зээл гарсан тохиолдолд шаардлага хангасан дараагийн зээлээр сольж зээлийн багцын чанартай байдлыг хангана.

Банкны хадгаламжаас юугаараа давуу талтай вэ?

Үзүүлэлт

Арилжааны банкны хадгаламж

Омни Актив Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас

Хүүгийн өгөөж

Жилийн 8%

Жилийн 14.5%

Хүүгийн өөрчлөлт

Эдийн засгаас хамаарч жил бүр өөрчлөгдөнө

2 жилийн турш өөрчлөгдөхгүй

Хүүгийн торгууль

Тохирсон хугацаанаас өмнө буцаан авах тохиолдолд хүүгийн торгуультай

Хугацаанаас өмнө зах зээл дээр борлуулж болно, эзэмшсэн хугацааны хүүгээ авна

Хүүгийн төлөлт

Хугацааны эцэст үндсэн төлөлттэй хамт

Улирал бүр хүүгийн төлөлт орно, үндсэн төлөлт жил тутам төлөгдөнө

Хүүгийн татвар

Хуулийн дагуу хүүгийн өгөөжөөс 10% суутгагдана

Хуулийн дагуу хүүгийн өгөөжийн татвар 5% байна
 

Хэн, хэрхэн хөрөнгө оруулах вэ?

Энэхүү хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн нь хүн бүрт нээлттэйгээр хөрөнгийн зах зээл дээр арилжаалагдаж байгаа тул хэн ч хөрөнгө оруулах боломжтой. Эзэмшихийн тулд та үнэт цаасны данс нээлгэж захиалгаа өгнө. Нэгжийн үнэ 100,000 төгрөг бөгөөд та өөрийн хүссэн хэмжээгээр худалдан авах захиалгаа оруулж болно. Хугацааны дундуур авч болж байгаа тул эргүүлээд зарах мөн нээлттэй, зах зээлийн дунджаас өндөр өгөөжтэй эрэлт өндөртэй бүтээгдэхүүн тул хөрвөх чадвар сайн гэж үзнэ. Мөн хугацааны дундуур хүүгийн төлөлтөө авч буй нь сэргэлэн хөрөнгө оруулагч нарт хүүгээс хүү тооцох, дараа дараагийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах давуу талыг олгоно. Та Омни Актив хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны талаар мэдээлэл авах болон хууль хяналтын дүгнэлтүүдтэй танилцахыг хүсвэл мэдээллийн хуудас болох abs.apex.mn хаягаар зочлох боломжтой.

Омни Активын анхдагч арилжаанд оролцож амжаагүй тохиолдолд та хоёрдогч зах зээлээс хөрөнгө оруулалт хийх боломжтой боллоо.

Хөрөнгө оруулахыг хүсвэл андеррайтер компани болох Апекс Капиталтай холбогдоорой.

  • Утас: 7510 7500
  • И-мэйл: info@apex.mn
  • Цагийн хуваарь: Ажлын өдрүүрэд 09:00-17:00

Хөрөнгө оруулагч таныг санхүүгийн эрх чөлөөнд хүргэх №1 дүрмийг битгий мартаарай, энэ бол хөрөнгөө алдахгүй байх явдал юм. Хөрөнгөө хамгаал… Омни Актив.

*2022 оны 2-р сарын байдлаар арилжааны банкны хадгаламжийн дундаж хүү 8 хувь

*2022 оны 2-р сарын байдлаар арилжааны банкны зээлийн дундаж хүү 20 хувь