Хөрөнгө оруулалтын шинэ хэрэгсэл: Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай "Unread Today" онцоллоо.

image

 

Өнгөрөгч онд Монголын "TОП-20 индекс" жилийн эхэн үетэйгээ харьцуулахад 121 хувийн өсөлттэй байснаар дэлхийд хамгийн өндөр өсөлт үзүүлсэн индексээр тодорсон билээ. Түүнийгээ дагаад хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ч мөн адил түүхэн дээд үзүүлэлтээ шинэчилж, 5.8 их наядад хүрсэн. Үүнээс харахад хөрөнгө оруулагчдад ээлтэй сайхан жил болж өнгөрчээ. 

 

Амжилттай яваа хөрөнгө оруулагч болгон "Бүх өндгөө нэг сагсанд бүү хий" хэмээн зөвлөдөг. Жишээлбэл бид хөрөнгө оруулалтын багц үүсгэхдээ компанийн хувьцаа, бонд, хадгаламжийн сертификат, сангийн нэгж эрх, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэргээр санхүүгийн хэрэгслүүдийг сонгож болно. Ингэснээр та бүх өндгөө олон төрлийн сагсанд хувааж хийх боломжтой гэсэн үг.

 

Орчин цагт бидэнд цаг үетэйгээ хөл нийлүүлэн, санхүүгийн арга, хэрэгслүүдийн талаар тодорхой хэмжээнд мэдэх хэрэгцээ шаардлага өөрийн эрхгүй үүсэж буй. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ бид хөрөнгө оруулалтын шинэ хэрэгсэл, "Монголын хөрөнгийн бирж" дээрх шинэхэн бүтээгдэхүүн болох "Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас"-ны тухай уншигчдадаа хүргэхээр бэлдлээ.

 


ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС ГЭЖ ЮУ ВЭ?

 

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) гэдэг нь ирээдүйд төлөгдөх зээлүүдийг багцлан, үнэт цаас руу хөрвүүлж буй хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм. Ингэснээр хөрөнгө оруулагчид бага эрсдэл бүхий тогтмол өгөөжтэй "зээлийн багц"-аас орж ирэх ирээдүйн орлогыг эзэмших замаар мөнгөө өсгөх боломжтой. Энэ нь нэг ёсондоо мөнгөний тогтмол урсгалыг бий болгож буй хэрэг. Тус зээл гэдэгт хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн зээлээс гадна автомашин, кредит карт, сургалтын төлбөрийн лизинг, санхүүгийн түрээс гэхчлэн тодорхой мөнгө урсгалтай хөрөнгүүдийг багтаан авч үздэг.

1985 онд "Sperry Lease Finance Corporation" компьютер тоног төхөөрөмжийн лизингийн эргэн төлөлтөөр баталгаажсан шинэ төрлийн үнэт цаасыг зах зээлд нэвтрүүлсэн нь одоогийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны эхлэл болсон билээ. Үүнээс хойш автомашин, гар утас, кредит картын зээлээр баталгаажсан олон төрлийн үнэт цаас бий болсон.

2021 оны эхний улирлын байдлаар АНУ-ын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээл 1.5 триллион ам.долларт хүрээд буй. Энэ нь үнэт цаасны зах зээлийн өсөлт хэр хурдацтай урагшилж байгааг бэлхнээ гэрчилнэ.

 


ЯМАР ОНЦЛОГ ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

 

- Тодорхой байдал

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь тогтвортой, тодорхой зээлийн ирээдүйн мөнгө урсгалаар баталгаажсан байдгаараа онцлогтой. Тодруулбал, багцалсан зээлүүд нь тодорхой цаг хугацаа, тогтсон хүү заасан эргэн төлөгдөх нөхцөлтэй ба зохих хууль журмын дагуу бүртгэгдсэн барьцаагаар баталгаажсан байдаг.

- Хөрөнгө оруулалтын хэрэгсэл

Хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгөөр ​​баталгаажсан үнэт цаас нь бусад ижил зэрэглэлтэй бондуудтай харьцуулахад илүү өндөр өгөөж, тогтвортой байдлыг хангадаг хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм. Мөн ХБҮЦ нь бусад зах зээлд хөрөнгө оруулах хүсэлтэй хөрөнгө оруулагчдын багцыг төрөлжүүлэх боломжийг олгодог.

- Удирдлага

Багцын зээлийн чанарын үзүүлэлт, бэлэн мөнгөний хүрэлцээ зэргийг хөрөнгө оруулагчдын өмнөөс хөрөнгө итгэмжлэн удирдагч тогтмол хяналт тавин ажилладаг. Тиймээс үнэт цаасны эргэн төлөлтийн эх үүсвэрт тасалдал, хоцрогдол үүсэх гэх мэт эрсдэлийг даруй бууруулдаг байх нь.
 

 

МОНГОЛ ДАХЬ ХБҮЦ-НЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЦАГ ХУГАЦААНЫ ТОВЬЁОГ
 

 


Монгол Улсад "Xөрөнгөөр баталгаажсан үнэт цаас"-ны тухай хууль тогтоомж 2010 онд батлагдсан бөгөөд дараа жил нь ХБҮЦ гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох тухай журам нь батлагдсан түүхтэй.

Инвескор актив" бол анхны олон нийтэд нээлттэй арилжаалагдсан автомашины зээлээр баталгаажсан үнэт цаас бөгөөд хөрөнгө оруулалтын шинэхэн хэрэгсэл болон гарч ирсэн гэдгээрээ онцлогтой.

Үүнээс хоёр жилийн дараа буюу энэ сарын 21-нээс 24-ний хооронд "Омни Актив ТЗК" ХХК таван тэрбум төгрөг бүхий 808 ширхэг хэвийн зээлийн үндсэн болон хүүгийн орлогыг багцлан, баталгаажуулсан үнэт цаасаа олон нийтэд нээлттэйгээр санал болгож байгаа аж.

 

 


ОМНИ ХБҮЦ-НЫ ДАВУУ ТАЛУУД

  • Омни ХБҮЦ нь жилийн 14.5 хувийн хүүтэй буюу ижил хугацаатай банкны хадгаламжийн хүүгээс 6.5 нэгж хувиар өндөр өгөөжтэй. Мөн хүүгийн татвар нь таван хувь гэнэ.
  • Зээлийн багцад буй зээл тус бүр автомашин, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөр баталгаажиж буй.
  • Нээлттэй зах зээлд арилжаалагдаж буй учраас хүн бүр авах боломжтой.
  • Хугацааны дундуур борлуулах дараагийн хөрөнгө оруулагчдад шилжүүлэх боломжтой.
  • Улирал тутамд хүүгийн төлөлттэй учраас хөрөнгө оруулагчдад дахин хөрөнгө оруулалт хийх, хүүгээс хүү тооцуулах замаар бодит өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.

Омни Актив