ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС ШИНЭЭР БҮРТГЭГДЛЭЭ

image

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаар тогтоол, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн А/12 тоот тушаалаар “Омни актив ТЗК”  ХХК-ийн гаргаж буй доорх нөхцөлтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. 

Үнэт цаасны нэр: Омни актив ХБҮЦ

Үнэт цаасны тоо ширхэг: 50,000 ширхэг

Үнэт цаасны нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

Үнэт цаасны нийт үнийн дүн: 5,000,000,000 төгрөг

Үнэт цаасны хүү/өгөөжийн хувь хэмжээ: Жилийн 14.5%

Үнэт цаасны хугацаа: 24 сар

Үнэт цаасны хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Улирал тутамд