Хүний нөөцийн бодлого
Омни Капитал ББСБ үйл ажиллагаа, технологийн дэвшлээр хурдтай хөгжиж бизнесийн цар хүрээ маань жилээс жилд улам өргөжин тэлсээр байна. Манай байгууллагын амжилт бүр нийт ажилтнуудын маань хөдөлмөр, туршлага, чадвар ба ёс зүйтэй холбоотой билээ. Бидний зорилт бол байгууллагын хөгжлийн төлөвлөгөөг гүйцэтгэхүйц бүрэн чадвартай боловсон хүч сурган бэлтгэх, ажиллагсдад тогтвортой ажлын байраар хангах, ажилчдын сэтгэл ханамжийг нэмэх юм.
Манай үйл ажиллагаа, хүний нөөцийн ерөнхий бодлого:
Туршлага ур чадвар
Мэргэжлийн өндөр ур чадвартай, өөрийгөө болон хамт олонгоо байнга хөгжүүлдэг, цаашдын өсөлт, хөгжлийн хэрэгцээ шаардлагыг хангах ур чадварыг бүрдүүлэх
Шинэчлэл
Судалгаан дээр тулгуурлаж байгууллагын бодлого журмыг хөгжлийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн хэрэгжүүлэх
Нээлттэй орчин
Хөгжүүлэх, сайжруулах, асуудлыг шийдвэрлэх бүтээлч шийдэл, санал санаачилгыг дэмжих
Тасралтгүй байдал
Ажилдаа болон компанидаа өөриймсөг хандаж, сэтгэл гарган ажилладаг хөдөлгөгч хүч болдог ажилтнуудын урт хугацааны хүчин зүтгэл, тасралтгүй байдалд анхаарах
Ёс зүй
Аливаад үнэнч шударга ёс зүйтэй ханддаг, ББСБ-ын ёс зүйн дүрмийг өдөр тутам мөрддөг байгууллага байх
Хангамж
Цалин хөлс, хөнгөлөлт халамж, хангамжийн бодлогыг байгууллагын урт хугацааны өсөлт, хөгжилтэй уялдуулан хэрэгжүүлэх